Тэвч, Итгэ, Хүлээ…

Тэвчээр хатуужил гашуун атугай ч.Амттайхан жимс ургуулж өгдөг…Бусдын хараагүй нүдээр орчлонг.Бүхэлд нь харахыг би хүснэ…

Архив 'Миний монгол...' Category

Миний зүүдээ…

Posted in My mind..., special, Миний монгол... on 6 сар 6th, 2008

[kml_flashembed movie="http://kr.youtube.com/v/f34r8q98bvQ" width="425" height="350" wmode="transparent" /] 

өчигдөр нэг сонин явдал болсийшд…Энэ дуу яг л миний зүүдэлсэн зүүдтэй үг нь их л нийцээд байгаа юм даа… Дэлгэрэнгүй »

Би Монголоороо гоёдог…

Posted in Миний монгол..., Шүлэг on 5 сар 17th, 2008

Хөх азийн цээжин дээр  ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандын толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би…
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь би хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Би монголоороо гоёдог
Айрганд ардын дуу нь иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвдгөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдийн билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагын харцаар гоёдог
Би монголоороо гоёдог
Ширгэшгүй хэрлэнгийнхээ усыг нь нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нар зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог…

(Энэ их гоё шүлэг байгаа биз,гэхдээ хэн зохиосныг н мэдэхгүй л дээ, гэхдээ л гоё шүлэг болхоор нь л…)